ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2019 оны 06-р сарын 13-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн гал тогооны засвар, тоног төхөөрөмж худалдан авах ажил   БСШУСЯ/201902272

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс багагүй байх.

Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

ШИНЭЭР БАТЛАГДСАН:

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил

БА-7.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

ЭСХҮЛ ХУУЧНААР:

БУ 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын /1-5 давхар/ тусгай зөвшөөрөл байж болно.

БУ-2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар сүлжээний угсралын тусгай зөвшөөрөл байж болно.

Тендерийг 2019 оны 6-р сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 6-р сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  Худалдан Авах ажиллагааны алба

мэргэжилтэн О.Мөнхгал

Утас: 70212103

Leave a Reply