2019 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН БАЙДЛААР ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА.

 

Өнөөдөр удирдар ажилтуулын шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа. Үүний дараагаар 2019 оны эхний 5 сард иргэн, аж ахуйн нэгжээс хүлээн авсан гомдол мэдээллийг танилцууллаа.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 783 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 355 нэгжээр буюу 31.9 хувиар буурчээ. Үүнээс: Гэмт хэргийн талаарх 178 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 нэгжээр буюу 21.9 хувиар, зөрчлийн шинжтэй 605 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 305 нэгжээр буюу 33,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Онцгой байлын хэлтэс нь гал түймрийн -1 дуудлагатай байсан ба “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэжээний тухай” захирамжийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан, “Ой, хээрийн түймэр”, “Ахуйн гал түймэр”, сэдвийн гарын авлагыг 35 ширхэгийг тараасан байна. Мөн гал түймэр унтраах тархалтын сургуулийг Онцгой байдлын 21 алба хаагч, байгууллагуудын нийт 48 ажилтан албан хаагчид хамтран хийж гүйцэтгэжээ.

Мэргэжлийн хяналтын хэлтэс өнгөрсөн 14 хоногт төлөвлөгөөт шалгалт-3, төлөвлөгөөт бус шалгалт-6, урьдчилан сэргийлэх шалгалт-126 хийсэн хяналт шалгалтаар 11 зөрчил илрүүлэн Зөрчлийг шалган шийдвэрлэж, зөрчил гаргагч 7 хуулийн этгээдэд торгууль оногдуулж ажилласан байна.

Дээрх мэдээллүүд хийгдсэний дараагаар Засаг даргын орлогч Т.Отгонболд хөрөнгө оруулалтын явцын мэдээллийг хийлээ. Багануур дүүрэгт 2019 онд Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 37 төрлийн ажил хийгдэхээс тендер зарласан 10, тендер зарлах шатандаа 4, Гэрээ байгуулах шатандаа-7, эхэлсэн ажил-6, дууссан ажил-10 байна гэлээ.

Leave a Reply