ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 06-р сарын 06-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:  Багануур дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, хот тохижилтын машин, механизм худалдан авах

Гэрээний дугаар: НХААГ/201906001

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос зам талбайн цэвэрлэгээ, хот тохижилтын машин, механизм худалдан авах барааны гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Тендерийн баталгааны үнийн дүн: 6,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 07-р сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn цахим хуудсанд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07-р сарын 08-ны өдрийн, 11 цаг 00 минутанд Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд  нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn цахим хуудаснаас бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  2 давхар, Худалдан авах ажиллагааны алба 231  тоот өрөө,

 мэргэжилтэн О.Мөнхгал

Утас: 70212103