ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 126 ТӨГСӨГЧИД МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХТЭЙ “ЭРДМИЙН БАЯР”-ЫГ УГТЛАА.

 

2018-2019 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 4 бүлгийн 126 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа юм.

Манай дүүрэг “Эрдмийн баяр”-ыг сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ сурталчлах, “НҮСЭР БИШ ТӨСӨР” уриан дор 2 дах жилдээ дүрэмт хувцсаараа гоён, тайлант өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ.

2017 оноос төр захиргааны байгууллагаас сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх гэсэн 4 үзүүлэлтээр дүүргийн “Шилдэг төгсөгч”-ийг шалгаруулдаг ба 2 сурагчийг шалгарууллаа.

Нийт төгсөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.

Leave a Reply