БАГАНУУР ДҮҮРЭГ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “АЗ ЖАРГАЛТАЙ ҮРС” СЭДВИЙН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА.

 

Баярын үйл ажиллагаа уламжлал ёсоор хүүхдүүдийн баярын жагсаалаар эхэлсэн ба дүүргийн Засаг дарга, дүүргийн Гэр бүл, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирсэн хүүхдүүдээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсрол ЦС-ийн “Бүжиг бүжиг” чуулга, Өргөө соёлын ордны “Угсаатан” хамтлаг “,Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Сорхагтани” хамтлагийн бүжигчид “Шувуун саарлын хурдаар” бүжгийг толилуулсан юм.

Баярын үеэр сурлага, урлаг, спортоороо бусдыгаа хошуучлан суралцсан шилдэг хүүхдийг алдаршууллаа.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” шагналаар Д.Батням, Б.Мэргэнсанаа, Э.Хонгорзул, М.Алтанхуяг, Э.Чойжоо, А.Очир-Эрдэнэ нарыг

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын “Алтан медаль”-аар Б.Нямбаяр, Ө.Номин-Эрдэнэ, Б.Хулан,Ц.Цэлмэг, Т.Даваадорж нарыг

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр М. Батцэцэг, Б.Уянга, Б.Мөнхтүшиг нарыг

Дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр Ю.Алтаншагай, Б.Эрдэнэ-Очир, Б.Хатанбаатар нарыг шагнаж урамшууллаа.

Мөн дүүрэгт бүжгийн урлагийн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, бэлтгэсэн шавь нараа олон улс, Улс, нийслэлийн уралдаанд тогтмол амжилттай оролцуулж байгаа 2 багшийг шагналаа.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар Соёлын ордны бүжгийн багш Т,Батгэрэл
Монголын сурагчдын холбооны “Хүүхдийн элч” медалиар “Гүн галуутай” цогцолбор сургуулийн бүжгийн багш Нандин-Эрдэнэ шагнасан юм.

“Грийн шоу” энтэртайментийн “Поророгийн төрсөн өдөр” хүүхэлдэйн жүжгийг нийт хүүхдүүддээ толилууллаа.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.