ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 5025 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДСАН НЬ 83 ХУВЬТАЙ БАЙНА.

 
1. ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ, ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭЛТ
2019.05.29-ны өдрийн байдлаар улс, нийслэлийн төсөвт оруулсан орлого өссөн дүнгээр:
-Агаарын бохирдлын төлбөрт 10.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 6.6 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 65 хувь
-Авто зам ашигласны хураамж 116.4 сая төгрөг төвлөрүүлэхээс 90,5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 78 хувь
-АТБӨЯХАТ-т 258.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 164,7 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 64 хувийн биелэлттэй байна.

2.ТАТВАРТ ХАМРАГДАЛТ
-2019.01.14-ны өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 6746 тээврийн хэрэгслээс Авто тээврийн үндэсний төвийн цахим бүртгэлийн хасагдах тээврийн хэрэгсэлд 710 автомашин орсон, тайлант онд татвараа төлбөл зохих 6036 тээврийн хэрэгсэл байна.
-Өнөөдрийн байдлаар 3276 тээврийн хэрэгслийн 164,7 сая төгрөгийн албан татвар төсөвт орсон.
-Хамрагдвал зохих 6036 тээврийн хэрэгслийн 3276 хамрагдсан нь 54%-тай байна.

3. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ
Замын цагдаагийн тасаг зам дээрх шалгалтыг хийхдээ улсын дугаарын сүүлийн оронгоор татвараа төлсөн эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.
Татвар төлөөгүй 117 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг түр хураан татварын албаны татварын улсын ахлах байцаагчид баримтаар хүлээлцсэн, 117 тээврийн хэрэгслээс 8.5 сая төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлүүлсэн.

4.ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГОО
Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоог Техникийн хяналтын Баянгол төвтэй хамтран 2019 оны 04 сарын 01-нээс 05 сарын 30 хүртэлх хугацаанд Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын байранд, Төрийн банк, ХААН банк болон даатгалын 6 байгууллага, Татварын алба хамтран зохион байгуулж байна.

Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо ажлын өдөр 09-18 цагт, амралтын өдрөөр 10-16 цагт ажиллаж байна. Үзлэгт орох хуваарийг 45 аж ахуйн нэгж байгууллагад албан бичгийн програм edoc болон цаасаар хүргүүлснээр бүрэн хамрагдсан.

Өнөөдрийн байдлаар 5025 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан нь 83 хувьтай байна.

Leave a Reply