МОНГОЛ ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ДӨЛ ТҮШИГ” ХХК-ИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭСЭГЧЛЭН ЗОГСООЛОО.

 

ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу  ЗДТГ, ЗАА, ОБХ, ЦХ, МХХ, ХХҮХ хамтран Дөл түшиг ХХК-ий үйл ажиллагаанд шалгалтыг хийлээ. Монгол-Хятадын хамтарсан “Дөл түшиг” ХХК-ий ган төмөрлөгийн үйлдвэр нь 2006 онд газраа авч 2007 оны 5 дугаар сард үйлдвэрийнхээ суурийг тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

ДИТХ-ын төлөөлөгчөөс ирүүлсэн албан тоотын дагуу газар зөвшөөрөлтэй эсэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхэд шалгалт хийж дээрх баримт материалыг шалгахад холбогдох газруудаас зөвшөөрөл шийдвэрийг гаргуулан ажилласан байна. ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлыг хэсэг мөн байгаль орчинд их хэмжээгээр утаа гаргасан болон үйл ажиллагаанд нь хамтарсан хяналтыг хийж холбогдох хуулийн дагуу дараахь арга хэмжээг авч ажиллалаа.

Энэ жилийн хувьд Засгийн газрын /2019.05.01-ний дугаар 173/ тогтоол-гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэнг 85 хүнээр тогтоолгож БНХАУ-ын иргэдийг тоолоход 60 иргэн тоологдож, 52 иргэний бичиг баримт бүрэн байсан ба 8 иргэн ямар нэгэн бичиг баримтгүй байсныг буцаалаа.

Төмөр Хайлах хэсгийн нуман зуухны уутан фильтр сорохгүй үйл ажиллагаа доголдсоны улмаас агаарт их хэмжээний төмрийн тоосонцор дэгдэж хүрээлэн буй орчны агаар, хөрс бохирдуулсан зөрчлийг арилгуулахаар тус үйлдвэрийн нуман зуухны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож мөн нуман зуухны цахилгаан тэжээл, зуухны тагыг улсын байцаагчийн цаасан болон төмрөн лацаар лацадлаа.

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 10 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг гарган өгсөн байна. Мөн 3.0 сая төг-ний торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

 

Leave a Reply