БҮХ НИЙТЭЭР МОД ТАРЬЛАА

Багануур дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшлийн болон ойр орчмын 50 метр газарт мод тарих арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 11-18-ний өдрийн хооронд зохион байгууллаа.
Арга хэмжээнд Эрийн гурван наадам цогцолборт ЗДТГ, ИТХ, ХААА, Газрын алба, Дотоод аудитын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Статистикийн хэлтэс, Шүүхийн тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төв, Үйлдвэр технологийн парк, Насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагууд 200 агч модыг тарьлаа.
Мөн өөрийн болон хуваарьт газарт Хороод, Өрхийн эмнэлгүүд, Цагдаагийн хэлтэс, Корэйн айр, Соёлын ордон, ХААН банк, Усан спорт боулинг, МХС ТӨХХК, 241, 132, 193, 142, 184-р цэцэрлэгүүд, Гүн галуутай, Боловсрол, Оюуны эрин цогцолбор сургууль, Маргад өргөө, Сод хөгжил СӨХ болон 1-р хорооны иргэдийн хурлын тэргүүлэгчид болон ААНБ-ууд 6300 орчим мод бутны тарилт хийлээ.

Leave a Reply