НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР, ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙД ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БАЙРШУУЛСАН ЗӨӨВРИЙН БАЙГУУЛАМЖУУДЫГ БОЛОН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАДАН БУУЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан зөөврийн байгууламж болон илүү хашаалсан хашааг буулгах ажил 05 сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Нийт 29 байршилд  зөрчлүүд илэрсэн ба өнөөдрийн байдлаар албан тоот хүргүүлж өөрсдөө чөлөөлсөн 18 байршил, албадан чөлөөлсөн 6 байршил байна. Тухайлбал “Демси” ХХК-ий төмөр хашаа, “Эко зах”-ийн төмөр хашаа, Иргэн С.Батхуягийн блокон хашаа, “Зобо” ХХК-ий блокон хашаа, “ДӨЛ түшиг” ХХК-ий авто пүү, Иргэн Аргуны цементэн хашаа зэргийг албадан буулгаад байна.

Газраа чөлөөлөөгүй 5 байршил буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хашаа, Капитал банкны хашаа, Сод монгол ШТС-ын хашаа, Иргэн И.Энхболд, Б.Баяндэлгэр нарын хашааг буулгахаар хугацаатай мэдэгдэл хүргүүлээд байна.