ММБТСХ-ны Багануур дүүрэг дэх салбар хорооны нэрэмжит Ахмадын спортын анхдугаар бага наадмыг зохион байгууллаа.

Уг спортын наадамд Багануур дүүргийн 5 хороо, Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын 100 гаруй баг тамирчид Гроунд гольф, Софт воллейбол, Теннис гэсэн 3 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Уг спортын арга хэмжээнд Засаг даргын орлогч Т.Отгонболд, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг , 4-р хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч Ж.Мөнхцэцэг, ММБТСХ-ны Ерөнхий санхүүч, Гроунд гольфийн холбооны тэргүүн Д.Даваадулам, ММБТСХ-ны Арга зүйч, Улсын шүүгч Т.Дэлгэр, Д.Дөлгөөн нар болон cумдын Ахмадын зөвлөлийн дарга нар хүрэлцэн ирж оролцон баяр хүргэж тамирчдад амжилт хүслээ.  Тэргүүний ахмад мастерууд Төрийн далбаа, Олимпийн далбааг мандуулсны зэрэгцээ салбар зөвлөлийн гэрчилгээг ММБТСХ-ны Ерөнхий санхүүч, Гроунд гольфийн холбооны тэргүүн Д.Даваадулам гардуулж мөн олон жил биеийн тамир спортоор хичээллэж алдар гавъяагаа мандуулж явсан ахмад тамирчин Д.Баатар, Н.Оюунцэцэг нарт спортын зэргийг гардуулав.  Тэмцээний нийт дүнгээр Софт воллейболын тэмцээнд: Тэргүүн байрт 3-р хорооны Б.Дорлиг ахлагчтай 1-р баг, Дэд байрт 3-р хорооны Г.Галя ахлагчтай 2-р баг, Гуравдугаар байрт 5-р хороо Г.Бадамханд ахлагчтай хамт олон түрүүлсэн амжилт үзүүллээ.  Теннис эрэгтэй төрөлд: Тэргүүн байрт 3-р хороо Д.Цэрэннадмид Дэд байрт 1-р хороо Л.Жамсран, 3-р байрт 3-р хороо Б.Баярсайхан нар түрүүллээ.  Теннис эмэгтэй төрөлд Тэргүүн байрт 1-р хороо Ч.Алтанцэцэг, Дэд байрт 5-р хороо Г.Бадамханд, 3-р байрт 3-р хороо Ж.Мөнхцэцэг  Гроунд гольфийн эрэгтэй төрөлд: Тэргүүн байрт 80 настай ахмад тамирчин Ж.Дашзэвэг шалгарсанаас гадна Алтан бөмбөгийн эзэн боллоо. Дэд байрт С.Эрдэнэбилэг, 3-р байр Д.Борчулуун нар шалгарлаа.  Гроунд гольфийн эмэгтэй төрөлд: Тэргүүн байрт 4-р хороо Г.Эрдэнэмөнх, Дэд байрт Төв аймгийн Мөнгөнморьт сумын тамирчин М.Оюунцэцэг, 3-р байрт Төв аймгийн Баяндэлгэр сумын тамирчин Б.Онцбаяр нар шалгарч тус тус алт мөнгө хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болцгоолоо.

Leave a Reply