ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн засвар, тоног төхөөрөмж худалдан авах, ЭМЯ/201902061

Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн засварын ажил Багц1, тоног төхөөрөмж худалдан авах Багц2  ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 30,000,000 /Гучин сая/ төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30,000,000  /Гучин сая/ төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай:

Тендерийн хамт тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

Багц-1: 800,000 /Найман зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Багц-2: 1,189,000 /Нэг сая нэг зуун наян есөн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2019 оны 09 дүгээр  сарын  08-ны өдрийг  дуустал.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn цахим хуудсанд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн, 10 цаг 00 минутанд Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 230 тоот өрөөнд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn цахим хуудаснаас бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  2 давхар, Худалдан авах ажиллагааны алба

232  тоот өрөө, мэргэжилтэн Н.Жаргалсайхан

Утас: 70212102

Leave a Reply