“ДӨЛ ТҮШИГ” ХХК-НИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМТАРСАН ХЯНАЛТЫГ ХИЙЛЭЭ.

 

 

“Дөл түшиг” ХХК-ний үйл ажиллагаанд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу Монгол улсын  Төрийн хяналт шалгалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай,  Усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдлын  хуулийн  хэрэгжилтийг  Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтарсан шалгалтыг хийлээ.

Тус компаний үйл ажиллагааг шалгахад дараахь зөрчлүүд илэрсэн.

  1. Нуман зуухыг ажиллуулахад фильтр ажиллахгүй доголдсоноос гадагш их хэмжээний утаа хаясан.
  2. БНХАУ-аас 85 ажилтанг авахаар Засгийн газрын тогтоолыг гаргуулсан. Газар дээр нь шалгахад 5-р сарын 08-13-ны хооронд нийт 60 хятад ажилтан ирсэн байна. 60 иргэний бичиг баримтыг шалгахад 52 иргэний бичиг баримт бүрэн байсан ба 8 иргэн бичиг баримтгүй байсан тул зөрчлийг арилгах, дээрх иргэдийг холбогдох газарт нь эргүүлэн буцаахаар болсон.
  3. Монгол, Хятад ажилтнууд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хамрагдаагүй.
  4. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй.
  5. Галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу норм норматив баримт бичгийн стандартыг хангаагүй.
  6. Гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж дутуу, нөхөн хангалт хийгдээгүй.
  7. Гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй.
  8. Гал унтраагуур цэнэггүй, стандартыг баримталж ажиллаагүй.
  9. Гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж дутуу, техник үйлчилгээ хийгдээгүй,
  10. Авралтын зам гарцан дээр exit гэрлэн тэмдэглэгээ хийгдээгүй.
  11. Авралтын зам гарцын чиглэлийг заасан тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй.
  12. Байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийлгээгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө байхгүй,
  13. Хамтран ажиллах санамж бичиг байгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

 

 

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөрчил арилгах хүртлэх хугацаагаар үйл ажиллагааг зогсоох Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, албан шаардлага, галын улсын байцаагчийн хугацаатай мэдэгдэл зэргийг гарган хүргүүллээ.

 

Leave a Reply