ЦАХИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАГДЛАА

ТЕГ-ын даргын 2019.05.08-ны өдрийн А/75 тоот тушаалын дагуу цахим тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээний загвар батлагдлаа.  Тус тушаалын дагуу

  1. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн цахим гэрчилгээний загварыг баталсан.
  2. Татвар төлөгчөөс авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг хураахад цахим гэрчилгээг хэрэглэх, төлбөр хураасан байдалд хяналт тавихыг харъяа нэгжийн дарга нарт үүрэг болгосон.
  3. Энэ тушаалтай холбогдуулан ТЕГ-ын даргын 2017 оны А/240 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

Leave a Reply