ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Багануур дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах ажил”, Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/201905422

Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн 1-5 дугаар байрнуудын гадна талын хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,000,000  /Нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017,2018 онуудад дор хаяж нэг удаа 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгөөс  багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай:

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Эсвэл хуучнаар:

БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил

Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл

Эсвэл хуучнаар

1.2.1 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээжийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг

Тендерийн хамт 4,080,000 /Дөрвөн сая наян мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2019 оны 7 дугаар  сарын  29-ний өдрийг  хүртэл.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn цахим хуудсанд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн, 10 цаг 00 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад  материалыг www.tender.gov.mn цахим хуудаснаас бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  2 давхар, Худалдан авах ажиллагааны алба

232  тоот өрөө, мэргэжилтэн Н.Жаргалсайхан

Утас: 70212102

Leave a Reply