“Зөв Тусгал” нэгдсэн арга хэмжээ дүүрэгт нээлтээ хийлээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Зөв-Тусгал” нэгдсэн арга хэмжээг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага хамтран улсын хэмжээнд энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Зөв Тусгал” нэгдсэн арга хэмжээ нь хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцлийг арилгах зорилготой хүүхэд, хамгааллын хөдөлгөөний юм.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс санаачлан “Дэлхийн зөн” ОУБ-ын Багануур дах салбар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Зөв Тусгал” өдөрлөгийг зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн нээж үг хэллээ.

Уг өдөрлөгт тус цагдаагийн хэлтэс нь Улаан загалмайн хороотой хамтран дүүргийн 5 хорооны эмзэг, өрх толгойлсон тус бүр 2 айлын 10 хүүхдэд тусламж үзүүлэн, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудыг уг хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа.

Leave a Reply