БАГАНУУР ДҮҮРГИЙН ААНБ-ЫН “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

 

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”, НЭМГ, ЭМЯ “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” жил болгон зарласантай холбогдуулан гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр төлөвлөсөн зорилтуудыг хэрэгжүүлэх, монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, сурах, хөдөлмөрлөхөд таатай орчин нөхцөлөөр хангах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хөгжлийн үйлчилгээг гэр бүлд хүргэх ажлыг эрчимжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Багануур дүүргийн Нийгмийн Эрүүл Мэндийн Зөвлөл нь 2019 онд дараах чиглэлүүдээр ажиллахаар боллоо. Үүнд:
-Эх, хүүхэд
-Гэр бүл
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
-Хамт олон
-Олон нийтийг гол чиглэлээ болгон ажиллахаар төлөвлөн дүүргийн “НЭМЗ-ИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-ыг 2019.05.07-ны өдөр зохион байгууллаа.
НЭМСЗ-ийн хуралдааныг дүүргийн Засаг дарга, дүүргийн НЭМЗ-ийн дарга Ц.Сандаг-Очир нээж, НЭМСЗ-дийн үйл ажиллагаа, сайн туршлага, цаашид хийх ажлын чиглэл, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар хийж буй ажил, түүнд ААНБ-ийн оролцоог нэмэгдүүлэх тухай”, “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал ба эрүүл мэнд”, Хүүхэд хамгааллын бодлого гэж юу? Түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл, танилцуулгыг хийлээ.

Тус зөвлөлдөх уулзалтанд 52 ААНБ-дын 89 НЭМСЗ-ийн дарга, гишүүд оролцсон бөгөөд дүүргийн прокурор, Багануур ХК, байгууллагуудын төлөөлөл санал, хүсэлтээ илэрхийлж, эх хүүхэд, гэр бүлийн асуудлыг чухалчлан авч үзэж, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох, халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадлыг олгож амьдралын чанарыг сайжруулан ажиллахаар боллоо.