УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Өнгөрсөн 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
Цагдаагийн хэлтэст иргэн, хуулийн этгээдээс утсаар болон өргөдлөөр 49 дуудлага мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 16, зөрчлийн шинжтэй 33 дуудлага мэдээлэл байна. Согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн 6 буюу 63.1% нь гэр, орон сууцанд зөрчил гаргасан бол 7 хоногийн Даваа Баасан гарагт хамгийн их хүн эрүүлжүүлэгдсэн ба эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 100 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 19-55 настай иргэд байгааг албанаас мэдээллээ.

Онцгой байлын хэлтэс нь гал түймрийн -2, аврах ажиллагааны -2 дуудлагатай ажилласан байна. Тухайлбал 2019.05.04-ний өдөр 5-р хороо, Залуус хэсгийн 45 тоотод хураалттай байсан мод, 1-р хороо мод үржүүлэх газрын 3 га орчим талбайд 3500 орчим ширхэг мод шатаж байсныг тус тус унтраажээ.

Мэргэжлийн хяналтын хэлтэс өнгөрсөн 14 хоногт төлөвлөгөөт шалгалт-9, төлөвлөгөөт бус шалгалт-5, урьдчилан сэргийлэх шалгалт-62 хийсэн хяналт шалгалтаар 17 зөрчил илрүүлэн Зөрчлийг шалган шийдвэрлэж, зөрчил гаргагч 1 хуулийн этгээдэд торгууль оногдуулж ажилласан байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.