Тойргийнхоо ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

Багануур дүүргийн 2,4-р хорооноос УИХ-д сонгогдсон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тойргийн иргэд тэр дундаа ахмадуудыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

Засаг дарга Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирсэн иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн төвөөс “Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглагдаж буй оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийн талаар” мэдээлэл хийлээ.
Хүрэлцэн ирсэн иргэдийн биеийн жингийн индекс, цусан дахь сахарын хэмжээ, элэгний В,С вирус, цусны даралт үзэж зөвлөгөө өглөө.

Leave a Reply