Багануур дүүргийн 1-р хорооноос УИХ-д сонгогдсон Ц.Мөнх-Оргил гишүүн тойргийнхоо хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

Багануур дүүргийн 1-р хорооноос УИХ-д сонгогдсон Ц.Мөнх-Оргил гишүүн жил бүр тойргийн цэцэрлэгийн хүүхдүүдийг амны хөндийн анхан шатны үзлэг болон чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Дээрх ажил өнөөдрөөс эхэллээ.

1-р хорооны 193, 131, 235-р цэцэрлэгийн нийт 800 гаруй хүүхдүүд жил бүр хамрагддаг ба энэ жил 3 дах жилдээ зохион байгуулж байна.

Цэцэрлэгийн хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чих хамар хоолойн болон шүдний кабинетийн эмч мэргэжилтнүүд үзлэгт хамруулдаг юм.

Leave a Reply