Нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгууллаа.

 

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулах юм.

Дүүргийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагыг 2019 оны 05 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулна. Манай дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын захирамжаар цэрэг татлагын үйл ажиллагаа Гүн галуутай цогцолбор сургуульд явагдаж байна.

Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн батлагдсан цэргийн албаны тухай хуулинд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орох юм.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.