“Манай хороо –Миний гудамж” аяны хүрээнд хороодод хийсэн ажлуудаас

“Манай хороо –Миний гудамж” аяны хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор хүлэмжид тарих помидорны үрсэлгээг хорооны ажлын алба өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан нэг удаагийн аяга цуглуулан 250 ширхэг суулгац суулгаж нарийн ногоо тарих сонирхолтой 12 иргэнд 60 ширхэг үрсэлгээг олголоо.

Ингэснээр хороо иргэний хамтын ажиллагааг сайжруулаад зогсохгүй газар тариалан эрхлэх сэдлийг олгож амьжиргааг нь дээшлүүлэх бөгөөд эко хороо болох зорилт тавин ажиллаж байна.

Мөн нийслэл дүүргийн тэргүүний 4-р хороо 390 ширхэг даавуун тор оёж өнөөдрийн байдлаар 205 ширхэгийг 1300 төгрөгөөр худалдан борлуулж 266500 төгрөгний хуримтлал үүсгэж үйл ажиллагаандаа зарцуулаад байна.

Leave a Reply