Дүүргийн Засаг даргын 2019 оны А/115 захирамжаар “Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чанар, үр дүнг сайжруулах аян”-ыг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын турш хэрэгжүүлэхээр зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн, албан хаагч нарт одоо хэрэглэгдэж байгаа “UB-ERP” удирдлагын нэгдсэн системд өргөдөл, гомдлыг бүртгэж шийдвэрлэх талаар сургалтыг зохион байгууллаа.
Нийт төрийн 33 байгууллагын холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа.