ЦЭРЭГ ДАЙЧИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД ИРЛЭЭ.

 

Багануур дүүргээс 2018 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги салбарт алба хаасан дайчид хугацаагаа дуусган 2019 оны 05 дугаар сарын 01 ний өдөр халагдаж ирлээ.
Цэргийн алба хаасан байлдагчдын хүлээн авах ажлыг тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб дүүргийн ХХҮХ-тэй хамтран зохион байгуулж тэдний ар гэрийн төлөөллийг хүлээн авч, дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд тэдэнд хандаж баяр хүргэж санал сэтгэгдлийг нь сонслоо.
Мөн энэ үеэр дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 7 аж ахуйн нэгжээс ирүүлсэн ажлын байрны болон мэргэжил олгох сургалтын талаарх санал мэдээллийг танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.