ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ИХРҮҮДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

 

Жил бүрийн тавдугаар сарын нэгэнд ихрүүд баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Дүүргийн 5-р хорооноос “Ихэр заяа″ арга хэмжээ зохион байгууллаа. Тус хороонд нийт 24 ихэр оршин суудаг ба өнөөдөр 17 ихэр хүрэлцэн ирж баярын үйл ажиллагаанд оролцлоо.

Энэ үеэр:
“Авьяаслаг ихэр”-ээр Ө.Нарангоо, Ө.Нарангуа
“Оюунлаг ихэр”-ээр А.Ариунчимэг, А.Ариунжаргал
“Спортлог ихэр”-ээр Н. Наранзаяа, Н.Саранзаяа нарыг шалгарууллаа.
Хүрэлцэн ирсэн бүх ихрүүддээ тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид гарын бэлгийг гардуулан өглөө.

Leave a Reply