ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 10 БАЙРШИЛД ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛЛӨӨ.

 

Явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт зэргийг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Үүний хүрээнд дүүргийн Газрын албанаас 29 байршлийн судалгаа гарган өнөөдрөөс эхлээд албадан чөлөөлөх ажил хийгдэж эхэллээ. Дээрх 29 байршлын 8 байршил нь тухайн хуулийн этгээд өөрсдөө газраа чөлөөлсөн юм. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм.

Газрын тухай хуулийн 57.4-т “…мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан байдаг.