ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО.

Монгол улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жил, ОУ-ын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ХХҮХ-ийн хөдөлмөр эрхлэлтийн алба, Нийгмийн даатгалын хэлтэс, “Багануур пауэр” ХХК, “Снек” ХХК, “Өрнө Өрнөх” ХХК, “Номин холдинг” ХХК, Үйлдвэр технологийн парк НӨААТҮГ, Цахилгаан механикийн үйлдвэр, Дөл түшиг ХХК зэрэг байгууллагууд

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд үйл ажиллагааг сурталчлах, элсэгч бүртгэх чиглэлээр: Гэрэлт ирээдүй МСҮТ, Эрдэнэ МСҮТ, Сод боломж сургалтын төвүүд

Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н хэрэгжилтээр: Багануур ХК, Багануурын дулааны станц ТӨХК, БЗӨБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ий Багануур салбар, Багануур-Ус ОНӨААТҮГ, Эрүүл мэндийн төв, Багануур сувилал ХХК, Онцгой байдлын хэлтэс зэрэг бусад байгууллагууд оролцож байгаа юм.

Энэ үеэр “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч”-ийг шалгаруусан ба илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон оролцогчдийг шагнаж урамшууллаа.

Leave a Reply