Нийслэл, дүүргийн тэргүүний 4-р хорооноос 2 жилд нэг удаа зохион байгуулдаг “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 04 сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

 

Мал аж ахуйн салбарын хүнд хүчрийг нугалдаг малчин эмэгтэйчүүдээ алдаршуулах ахмад үеэс суралцах, харилцан туршлага солилцох зорилготой зохион байгуулсан юм.
Үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон БААН-ийн дарга нар оролцсон.

Багануур дүүргийн мал аж ахуйн салбарын
үйл ажиллагаа, төрийн бодлого чиглэлийн талаар Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийсэн.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр Эрүүл мэндийн төвийн эмчилгээ, үйлчилгээний өнөөгийн байдал сэдвээр, цагдаагийн хэлтсийн эрүүгийн цаглаагийн тасгийн ахлах мөрдөгч Б.Содномпэлжээ малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл орлогын байцаагч Ц.Солонго Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар, Улсын бүртгэлийн багц хуулийн талаар мэдээллийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 4-р хороо хариуцсан улсын бүртгэгч З.Алтанцэцэг нар мэдээлэл хийсэн юм.

-Хөдөө аж ахуйн, Хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Ханд Санжаа
-Хөдөө аж ахуйн, Хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Дугаржав Сэржмядаг
-Хөдөө аж ахуйн, Хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Төмөрбат Намжилжав
-Хөдөө аж ахуйн, Хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Галаарайд Наранцэцэг
-Хөдөө аж ахуйн, Хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Төвд Баямаа
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр Сэрээтэр Хундгаа
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр Сүрьяа Чулуунхүүхэн / ИРЭХГҮЙ /
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр Пүрвээ Алимаа
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр Цэрэндаш Түмэнжаргал
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр Шагдаржав Нарангэрэл
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр Ванчиг Ням
-ИТХ хүндэт үнэмлэхээр Цэгмэдийн Дуламсүрэн
-ИТХ хүндэт үнэмлэхээр Буджав Бадарч
-ИТХ хүндэт үнэмлэхээр Ласрангийн Оюунчимэг
-Дүүргийн Засаг даргын жуух бичгээр Чулуундоржийн Шагдарсүрэн
-Дүүргийн Засаг даргын жуух бичгээр Доржсорогчин Уранбилэг
-Дүүргийн Засаг даргын баярын бичгээр Баатаржав Бэсүрэн
-Дүүргийн Засаг даргын баярын бичгээр Наранхүү Сүглэгмаа
-Дүүргийн Засаг даргын баярын бичгээр Чулуундоржийн Юмжирдулам
-ИНХ даргын өргөмжлөлөөр Батсүх Бодьсайхан
-ИНХ даргын өргөмжлөлөөр Дагинас Цэвэлмаа
-Хорооны Засаг даргын өргөмжлөлөөр Дамдин лхам
-Хорооны Засаг даргын өргөмжлөлөөр Сэмжаан Отгонсүрэн нарыг шагнаж урамшууллаа.

Мөн Д.Отгонжаргал, Р.Багаа, Д.Уранжаргал, Ц.Ханд Д.Лхагва, Г.Мөнхцэцэг, Н.Ариунаа, Э.Энхтуяа, Н.Чимэдрэгзэн нарыг төл малын хорогдолгүй малаа 5 төрлөөр өсгөж, үржүүлж байгаа “Алтан төл”-ийн эздээj алдаршууллаа.