УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Өнгөрсөн 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.

Цагдаагийн хэлтэст Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 64 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 11 нэгжээр буюу 14.6 хувиар буурсан, Үүнээс: Гэмт хэргийн шинжтэй 13 бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2 нэгжээр буюу 13.3 хувиар, зөрчлийн шинжтэй 51 гомдол мэдээлэл нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 9 нэгжээр буюу 15 хувиар тус тус буурсан байна.

Онцгой байлын хэлтэс 14 хоногийн хугацаанд гал түймрийн 6 дуудлагатай ажилласан байна. Тухайлбал: Сургалтын задгайд 5м хашаа, хураалттай байсан 5 ханатай гэр, 2-р хороонд 8*6 харьцаатай байшингийн дээвэр, 3-р хороонд 4*6 хэмжээнтэй малын саравч, 3-р хороонд төв хогийн цэгт гарсан гал “Багануур Пауэр ХХК”-ий 2,1 га орчим талбайд шар өвс, 5-р хороо Нарийний хэсэгт байшингийн дээвэр, Их гүн хэсэгт шар өвс шатаж байсныг тус тус унтраасан байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс өнгөрсөн 14 хоногт төлөвлөгөөт шалгалт-53, төлөвлөгөөт бус шалгалт-1, урьдчилан сэргийлэх шалгалт-37 хийсэн ба гомдол мэдээллээр-1, хяналт шалгалтаар-9 зөрчил хүлээн авч бүртгэсэн. Зөрчлийг шалган шийдвэрлэж, зөрчил гаргагч 2 хуулийн этгээдэд 2000.0 төгрөг, 8 иргэнд 2100,0 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

Leave a Reply