ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:  Багануур дүүргийн нийтийн тээврийн автобус 2 ширхэг худалдан авах, ЗТХЯ/201901008

Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн нийтийн тээврийн автобус худалдан авах барааны гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 160,000,000 /Нэг зуун жаран сая/ төгрөгөөс багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017,2018 оны аль нэг жилд нэг удаа  160,000,000 /Нэг зуун жаран сая/  төгрөгөөс  багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх

Тендерийн хамт 6,400,000 /Зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2019 оны 07 дугаар  сарын 28-ний өдрийг  дуустал.

Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn цахим хуудсанд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн, 10 цаг 00 минутанд Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 202 тоот өрөөнд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn цахим хуудаснаас бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  2 давхар, Худалдан авах ажиллагааны алба 232  тоот өрөө,

 мэргэжилтэн Н.Жаргалсайхан

Утас: 70212102

Leave a Reply