ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АВТО ТЭЭВРИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГООНД НИЙТ МАШИНЫ 23 ХУВЬ ХАМРАГДААД БАЙНА.

Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн улсын үзлэг явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 6036 тээврийн хэрэгсэл үзлэгт орохоос 1415 тээврийн хэрэгсэл үзлэгт орж 23 хувьтай байна.

Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоог Техникийн хяналтын Баянгол төвтэй хамтран 2019 оны 04 сарын 01-нээс 05 сарын 31 хүртэлх хугацаанд ажиллуулах ба үзлэг оношлогоонд идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Leave a Reply