ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭЭВРИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Орон нутгын хөгжлийн сангийн хөрөнгөөр ЗДТГ-ын дээвэр засварын 3 блок засварлахаар тендер зарлагдаж гүйцэтгэгчээр “Мөнх хялмаа” ХХК шалгарч ажил 04 дүгээр сарын 01-ний өдөр эхэлсэн.

S6, S8, S1 /ЗДТГ-ын 219 тоот хурлын танхим, ЛЕД дэргэцний дээд тал, ИТХ-ын ажлын албаны дээд тал/ блокуудад мембран дэвсэх, парпедны төмөр нөхөх, салхивчийг хар цаасаар бүрэх зэрэг ажлууд хийгдсэн.

2019 оны 04-р сарын 11-ний өдөр ажлын хэсэг хуралдаж 3 чиглэлээр үүрэг даалгавар өгч ажлыг 100% гүйцэтгэсэн гэж үзэн ашиглалтад хүлээж авлаа.

Leave a Reply