ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, БНСУ-ЫН “SJ” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

 

Багануур дүүргийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан эрчим хүчний төсөлд хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, дүүргийн шинэ соёлыг төлөвшүүлэх, нийгмийн болон хоёр орны найрамдлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулахад зорилготой “Санамж” бичгийг байгууллаа.

Талууд сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан эрчим хүчний талаарх шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, өөр хоорондоо бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хойшид хэрэгжих төсөл, төлөвлөгөөг танилцуулах, хөрөнгө оруулалт болон бусад бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.

Leave a Reply