Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хоорондын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

2004 оноос Багануур дүүрэгт “Кореан Эйр” компанийн төгөл бий болж байгаль дэлхийгээ хайрлаж нөхөн сэргээх, жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулах, иргэдийн оролцоотой ойн төгөл, уурхайн тоосжилтоос хамгаалах ногоон бүс байгуулах зорилготойгоор 15 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Өнөөдөр дүүргийн төр захиргааны байгууллага, “Кореан эйр” нислэгийн компаний Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хоорондын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

“Санамж бичиг”-т тусгагдсаны дагуу “Кореан Эйр” нислэгийн компаний зүгээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг мод услах, арчлах түр ажлын байраар хангаж, цалинжуулж ажиллуулах, Төгөлийн мод усалгааг автоматжуулах, дуслын усалгааны системийг суурилуулж ашиглалтад оруулах, Ойжуулалтын төлөвлөгөөг жил бүрээр гарган шинээр болон нөхөн тарилтад шаардлагатай мод бутны судалгааг гаргаж тайлан, үр дүнг танилцуулах, Багануур хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудаас ойжуулалтад шаардагдах багаж хэрэгслийг худалдан авч орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаар боллоо.

Leave a Reply