Шуурхай хуралдаан боллоо.

Өнгөрсөн 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өргөдөл гомдлын мэдээ, ирсэн бичгийн мэдээг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа. Дүүргийн хэмжээнд 1 дүгээр улирлын байдлаар 4077 бичиг ирсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна.

Цагдаагийн хэлтэст Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 106 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 18 нэгжээр буюу 14,5 хувиар буурсан, Үүнээс: Гэмт хэргийн шинжтэй 18 бүртгэгдсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 5 нэгжээр буюу 21,7 хувиар, зөрчлийн шинжтэй 88 гомдол мэдээлэл нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 13 нэгжээр  буюу 12,8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Онцгой байлын хэлтэс өнгөрсөн 21 хоногт гал түймрийн 3, аврах ажиллагааны 1 дуудлагатай ажилласан ба тухайлбал 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 5-р хорооны “Бага гүн”-д байшингийн дээвэр хураалттай өвс, 22-ны өдөр “Их гүн”-д байшингийн дээвэр, 04 дүгээр сарын 02-ны өдөр 4 дүгээр хороо Хэрлэн 03-06 тоотод гэр  шатаж байсныг тус тус унтрааж ажилласан байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс Гомдол мэдээллээр  5,  хяналт шалгалтаар 29 зөрчил хүлээн авч бүртгэсэн ба зөрчлийг шалган шийдвэрлэж, зөрчил гаргагч 1 хуулийн этгээдэд 1 сая төгрөг, 33 иргэнд 8 сая төгрөгийн торгууль,  нийт 9 сая  төгрөгийн  торгууль оногдуулсан ба 1 иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 200 мянган төгрөгний арга хэмжээ авчээ.

Дүүргийн хэмжээнд эзэмжиж байгаа газраа илүү хашаалсан нийтийн эзэмшлийн болон явган хүний замын орц гарц хаасан, газрын зөрчилтэй байгаа 30 иргэн ААНБ-ын судалгааг гаргаж хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн ба 2019 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар 1-р хороо Баялаг хотхоны “Ундарга хаус” ХХК илүү талбай болон түр байгууламжийг татуулсан мөн 3-р хорооны нутаг дэвсгэр Уурхайн байрны  урдах орц гарц хааж барьсан иргэн н.Очирхуягын газрыг чөлөөлүүлж гарц гаргуулж ажилласан талаар мэдээлэл хийлээ. Албадан буулгах ажлыг 04 сарын 15-наас хойш  эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.