Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Иргэн/даатгуулагч/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтооход баримталж буй эрх зүйн орчин болон үйл явцад тулгамдаж буй асуудалд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулах, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар шинэлэг санал, дүгнэлт дэвшүүлэх, харилцан мэдээлэл солилцох, суурь судалгаатай болоход эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршино.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран 2 үе шаттай зохион байгуулж 2 дугаар шатны 9 илтгэлийн шалгаруулалтыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын зааланд зохион байгууллаа.

Тэргүүн байр: Т.Цэрэннадмид Баянхонгор НДХ “Сонсгол, хэл ярианы төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг олон улсын үйл ажиллагааны ангиллаар үнэлсэн нь”

Дэд байр: З.Болормаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолтын эрх зүйн орчны өнөөгийн байдал”

Гутгаар байр: Н.Мөнх-ундрах Багануур сувилал ХХК “Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон иргэдийн алдсан амьдралын жил” сэдвээр тус тус шалгарлаа.