ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн 1-5 дугаар байрнуудын гадна талын хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, БНДХААА/201904014

Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн 1-5 дугаар байрнуудын гадна талын хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 300,000,000 /Гурван зуун сая/ төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 200,000,000  /Хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2016,2017,2018 онуудад дор хаяж нэг удаа 150,000,000 /Нэг зуун тавин сая/ төгрөгөөс  багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай:

03.2.1 0.4-10кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ болон түүнээс дээш

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт,    өргөтгөл, шинэчлэлийн ажил

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Эсвэл хуучнаар:

БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил

БУ 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан  хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 5,834,000 /Таван сая найман зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2019 оны 07 дугаар  сарын  19-ний өдрийг  хүртэл.

Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn цахим хуудсанд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн, 10 цаг 00 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад  материалыг www.tender.gov.mn цахим хуудаснаас бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр, 2 давхар, Худалдан авах ажиллагааны алба

232  тоот өрөө, мэргэжилтэн Н.Жаргалсайхан

Утас: 70212102