“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2019” НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.

Манай Улс жил бүр “ХАБЭА-н сарын аян”-ыг өрнүүлж үүний хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс, урдчилан сэргийлэх ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа хийх зэрэг олон хэлбэрээр зохион байгуулдаг юм.

2019 оныг “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Дүүрэгт “ХАБЭА-2019” аяны нээлтийг өнөөдөр зохион байгууллаа. Нээлтэд 71 БААН-ийн 191 ажилтан, албан хаагчид оролцсон ба Аяны хүрээнд “ХАБЭА-н орчныг сайжруулах, дүүргийн дэд хөтөлбөр”-ийг танилцуулж холбогдох мэдээллүүдийг хийсэн юм.