СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сангийн сайдын 2018 оны 09-р сарын 12-ны 228 дугаар тушаалаар “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам” шинэчлэгдэн батлагдсны дагуу Сангийн яамны захиалгаар “Тогтвортой амжиргаа-3” төслийн хүрээнд “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сургалтыг дүүргийн ОНХСанг төлөвлөх ажлын хэсэг, хороодын ИНХурлын дарга, тэргүүлэгчид, хороодын Засаг дарга, ажлын алба, хэсгийн ахлагч нарыг оролцуулан зохион байгууллаа.

Уг сургалтаар ОНХСангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, санал авах, эрэмбэлэх, ИНХурлын шийдвэр гаргах, үнэлгээ хийх, мэдээллийг нягталж эрэмбэлэн төсөл арга хэмжээний жагсаалт бэлтгэн дүүргийн ИТХурлаар хэлэлцүүлэх зэрэг үйл ажиллагааны талаар тодорхой ойлголтыг өглөө.

Leave a Reply