СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДДАГ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ГАЗРУУДАД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/76 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсэг 2019.04.01-ны өдөр хуралдаж шалгалтын удирдамжтай танилцан саналаа солилцсон.

Аттестатчиллын шалгалт явуулахын өмнө тусгай зөвшөөрөлтэй газруудын эздэд Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран 2019.04.03-ны 14 цагаас ЗДТГ-ын 202 тоот хурлын танхимд хамтарсан сургалтыг зохион байгуулж сургалтанд 39 аж ахуйн нэгжийн 48 хүнийг хамрууллаа.
Сургалтаар шалгалтын ажлын хэсэг шалгах чиглэл, анхаарах асуудлын талаар ЗДТГ, МХХ, ЦХ, ОБХ, ЗАА мэдээлэл өгч асуусан асуултанд хариуллаа.
Сургалтын мэдээллийг цувралаар хүргүүлнэ.