ОХУ-ЫН БУРИАДЫН СЭЛЭНГЭ РАЙОНЫ ТӨЛӨӨЛӨЛ ДҮҮРЭГТ ХҮРЭЛЦЭН ИРЖ ТУРШЛАГА СУДАЛЛАА.

 

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо 2019 оны 3 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалт болон Монгол, Оросын бараа бүтээгдэхүүний “Baikal Trade–2019” үзэсгэлэн худалдаанд Багануур дүүргээ төлөөлөн “Багануур нэхий” нэхий боловсруулах үйлдвэрийн захирал Д.Лхагвадулам оролцож чуулга уулзалтанд танилцуулга хийж, үзэсгэлэн худалдаанд 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсон.

Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй Буриад улсын төлөөлөл сонирхож танилцсан ба 2019.04.02-ны өдөр Буриад улсын Сэлэнгэ районы орлогч дарга Дубеева Светлана Довчинавна тэргүүтэй 9 хүн дүүрэгт хүрэлцэн ирж “Багануур нэхий” нэхий боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй газар дээр нь ирж танилцан туршлага судаллаа. Цаашид хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирын зүгээс жижиг дунд үйлдвэрлэгч нараа дэмжих чиглэлээр олон ажлыг бодлогоор хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба цаашид үйлдвэрлэгч нарын үйл ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор “Багануурт үйлдвэрлэв” каталоги хэвлэн гаргахаар эх бэлтгэгдэж байна. Мөн 5-р сард УБ хотноо болох үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгч нарын төлөөллөө оролцуулахаар ажиллаж байна.