Дүүргийн хэмжээнд тээврийн хэрэгслийн авто оношлогоо нь 04 сарын 01-ний өдрөөс 06 сарын 01-ний хооронд үргэлжилнэ.

Авто тээврийн үндэсний төв, Баянгол дүүргийн техник хяналтын үзлэгийн төв хамтран “Багануур тохижилт” ОНӨААТҮГазрын байранд өдөр бүр ажлын цагаар ажиллана.

Бүртгэлтэй автомашинууд хуваарийн дагуу оношлогоонд хамрагдах бөгөөд иргэдийн хувьд өдөр бүр өглөө 09 цагаас 18 цаг хүртэл нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэн татвараа төлөх, даатгал хийлгэх боломжтой.

Үзлэг оношилгоондоо хамрагдахдаа баруун гар талдаа  жолооны хүрдтэй машинуудын гэрлийн тусгалыг өөрчлөх ажил давхар хийгдэж байна. Жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт наалгах бөгөөд автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд Замын цагдаагийн албанаас хяналт тавих юм.

Leave a Reply