АЛТАН ЧАГНУУРЫН ЭЗЭД ТОДОРЛОО.

 

Олон Улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр гэж ойлгож болно.

Жил бүрийн Олон Улсын эмч нарын баярын өдрөөр дүүргийн Засаг даргын нэрэмжит “Алтан чагнуурын эзэн” эмчийг тодруулдаг уламжлалтай ба энэ жилийн “Алтан чагнуурын эзэн”-ээр ЭМТ-ийн Мэдрэл уламжлал сэргээн засах эмчилгээний их эмч Б.Цолмончимэг, “Энх-Өрх” өрхийн ЭМТ-ийн их эмч Х.Өнөржаргал нар тодорлоо.

Дүүргийн ИТХ-ын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр Хүүхдийн их эмч П.Нэргүй, Түргэн тусламж 103 тасгийн эрхлэгч эмч Н.Оюун бат нар шагнагдлаа.
Засаг даргын “Баярын бичиг”-ээр Нярайн тасгийн эрхлэгч эмч Г.Солонго шагнагдлаа.

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.