Дүүргийн суурьшлийн бүсийн малтай өрхүүдийн малыг албадан гаргах ажлын хүрээнд

 

 

 

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийн малыг албадан гаргах тухай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/262 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2018 онд суурьшлийн бүсээс мал гаргах ажлыг эхлүүлэн, мэдэгдэл, зөвлөмжийг боловсруулан иргэдтэй уулзалт хийн хүргүүлж ажилласны үр дүнд 34 өрхийн мал суурьшлын бүсээс гарсан байна.

Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Багануур тохижилт” ОНӨААТҮГ, хороодын Засаг дарга, хэсгийн байцаагч нар хамтран ажилласан бөгөөд цаашид энэхүү ажлыг үргэлжүүлнэ.

 

2019 онд захирамжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж мал бүхий иргэддээ мэдэгдэл хүргэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд мал бүхий иргэдэд мал маллах зөвшөөрөгдсөн хороо болох 2-р хороонд 13 мал бүхий иргэд шинээр газар авсан байна.

Leave a Reply