УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Хурлаар 2 асуудал хэлэлцлээ.
1. Оюунлаг хүүхэд дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх
2. Дүүргийн хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг 1 дүгээр улирлын байдлаар танилцуулах
-“Оюунлаг хүүхэд” дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцээд хүүхдүүдэд Шатар тоглох, ус уух, гар угаах зөв хэвшил дадлыг хэвшүүлэх, 400*400 хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. 
-Дүүргийн хэмжээнд 01 дүгээр улирлын байдлаар 62 байгууллага 3158 өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Агуулгаар авч үзвэл:
-Ажил хүссэн-281
-Дэмжлэг туслалцаа хүссэн -1546
-Байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой-305
-Тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдаас гаргасан –413
-Иргэдээс танай байгууллагын ажилтан, албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой-22
-Бусад-591 өргөдлийг хүлээн авсан бол
Шийдвэрлэсэн хугацаагаар харуулбал:
-1-10 хоногт-1673
-11-20 хоногт-887
-21-30 хоногт-433
-Хугацаа сунгасан-162
-Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн-3 байна.
Өргөдлийг хугацаа хэтэрч шийдвэрлэсэн албан тушаалтныг хариуцлага тооцож ажиллах тухай албан тоот хүргүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.