хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулна.

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар хүнсний дэлгүүрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийсэн ба энэ үеэр хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 6 нэр төрлийн 36 ширхэг нийт 62800 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлж, хураан авч дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу албадан арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан зүйлсийг устгах зөвлөлд шилжүүлсныг хүлээн авч Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/63 тоот Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдан “Устгалын комисс”-т шилжүүллээ.