Дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны 2018 оны хяналт, шалгалтын жилийн ажлын тайланг хорооны хурлаар хэлэлцэн, “ХАНГАЛТТАЙ ” гэж дүгнэлээ.

Дүүргийн Засаг даргаар ахлуулсан Дотоод аудитын хорооны ээлжит 02 дугаар хурлаар Дотоод аудитын алба нь сүүлийн хагас жил хийсэн хяналт шалгалтын тайлан, аудитын үр дүнг танилцуулсан бөгөөд 2018 онд төлөвлөгөөт нийт 18 байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд 1152693,0 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, илүү зарцуулсан төсвийг тухайн байгууллагын холбогдох дансанд 8,617.5 мянган төгрөгийг буцаан төвлөрүүлэн төсвийг хохиролгүй болгох, дотоод аудитын үр дүнг дээшлүүлэх, тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, засаглалын үүргийг сайжруулахад чиглэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг давхардсан тоогоор 199 төрлөөр өгсөн байна.
Дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны 2018 оны хяналт, шалгалтын жилийн ажлын тайланг хорооны хурлаар хэлэлцэн, “ХАНГАЛТТАЙ ” гэж дүгнэлээ.