ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2019 оны 03-р сарын 15-ны өдөр

Тендерийн нэр: Зорилтот бүлгийн иргэдэд арван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цахим эрхийн бичгээр худалдаалах дэлгүүр, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах

Тендерийн дугаар: БНД.ХХҮХ-2019.01

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас “Цахим эрхийн бичгээр зорилтот бүлгийн  иргэдэд үйлчилгээ үзүүлэх”  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц Хамрагдах хороо Өрхийн тоо Том хүн Хүүхэд      Нийт иргэн
1 1-р хороо 79 224 209                 433
2 1-р хороо, 3-р хороо 72 214 193                 407
3 2-р хороо, 4-р хороо Байдлаг хэсэг 69 201 168                 369
4 4-р хороо Жаргалант, Хэрлэн хэсэг 72 189 174                 363
5 4-р хороо Рашаант хэсэг 69 188 196                 384
6 4-р хороо Тогос-Уул хэсэг, 5-р хороо Нарийн-2 хэсэг 71 170 183                 353
7 5-р хороо Залуус, Нарийн-1 хэсэг 70 175 182                 357
8 5-р хороо Багагүн, Ихгүн, Наран, Хөдөө хэсэг 73 189 178                 367

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн хүчинтэй байна.

Тендерийн хамт 1.000.000 төгрөг [Нэг сая]ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2019 оны 06 дугаар сарын  26-ны өдрийг дуустал ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 04-р сарын 15–ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2019 оны 04-р сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдоржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба 2 давхар, 231  тоот өрөө, мэргэжилтэн О.Мөнхгал,  Утас:70212103

Leave a Reply