МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан төр захиргааны байгууллагаас олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа ба үүний нэг хэсэг болох цэрэг хүчний байгууллагуудыг ёслолын  жагсаал юм.

Баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны болон хууль, хүчний байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ц.Сандаг-Очир мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, албан хаагчдыг шагнал урамшууллаа.

“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдэгээр Д.Батнасан

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН  “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР

-ШШГХ-ийн ажилтан Н.Цэнд-Очир,

-ХЦ-ын 0252 дугаар ангийн авто техникийн албаны жолооч Ц.Болдбаатар нарыг

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН  “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ЭЭР

-Цагдаагийн хэлтсийн холбоо мэдээллийн инженер Э.Энхтандах,

-Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасагт эргүүлийн цагдаа З.Эрхэмбаяр нарыг

ДҮҮРГИЙН   ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

-Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Дарханбаяр

-Хилийн 0252 дугаар ангийн Засварын механик, гагнуурчин Д.Болдбаатар

-Хилийн 0252 дугаар ангийн Хүнс, хувцас, шатахууны албаны дарга Ахмад Ц.Алтангадас

-Багануур дүүргийн Онцгой Байдлын хэлтсийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Эрдэнэбаяр нарыг

 

ЗАСАГ ДАРГЫН “БАЯРЫН БИЧИГ”-ЭЭР

-Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Гарьдмагнай

-Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын байцаагч, Ахмад Д.Ганболд

 

Цагдаагийн Хэлтсийн Эрүүлжүүлэх Саатуулах Байрны Жижүүрийн цагдаа Ахлагч Г.Баттулга нарыг

 

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ Б/227 ДУГААР ТУШААЛААР ХОШУУЧ ЦОЛООР

Хилийн 0252 дугаар ангийн Хүнс, хувцас, шатахууны албаны дарга Ахмад Ц.Алтангадас

Цагдаагийн хэлтсийн дотоодын цэргийн харуулчин Дэд ахлагч А.Очирваань болон бусад алба хаагчдыг шагналаа.

Хүчний байгууллагууд  Гардан тулааны үзүүлэх тоглолт болон ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ.

Leave a Reply