“БИД ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

 

Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан хилийн 0252 дугаар ангийн Ахлагчийн зөвлөл, ГБХЗХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран залуучуудийн хөгжлийн салбар зөвлөлийн гишүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноороо бахархах зорилгоор “БИД ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр залуучууд цэргийн амьдралаар 1 өдрийг өнгөрөөж түүнчлэн Галын бэлтгэлийн хичээл, Цэргийн биеийн тамирын хичээл зэргийг суралцлаа. Тус ангийн зүгээс өдөрлөгт амжилттай оролцсон Г.Батболд Ж.Баярхүү нарыг шалгаруулан шагналаа.

Хилийн 0252 дугаар ангийн захирагч хурандаа Х.Хатанбаатар хэлэхдээ Залуучуудад эх орорнч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг хамтарч зохион байгуулж байгаад талархаж байна. Цаашид уламжлал болгон зохион байгуулах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply