ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “МАНЛАЙЛАГЧ БҮСГҮЙЧҮҮД” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

 

Засаг даргын дэргэдэх “Бүжиг Бүжиг” чуулгын бүжгээр үйл ажиллагаа эхэллээ.

 

Баярын үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд урилгаар хүрэлцэн ирж нийт эмэгтэйчүүддээ лекц толилуулсан. Мөн ИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын удирдлагууд, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид хүрэлцэн ирсэн юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан улс, дүүрэг орон нутгийнхаа  хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардынхаа эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, хүүхэд багачуудгаа соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж олон  жил хөдөлмөрлөсөн   салбар, салбарын манлайлагч 8 эмэгтэйг тодруулан шагнаж урамшууллаа.

Санхүүгийн салбарын манлайлагч бүсгүйгээр Ц.Жижээлхам

Хууль зүйн салбарын манлайлагч бүсгүйгээр  Д.Оюунбат

Эрүүл мэндийн салбарын  манлайлагч бүсгүйгээр И.Од

Уул уурхайн салбарын манлайлагч бүсгүйгээр Б.Хэрлэнчимэг

Нийгмийн салбарын манлайлагч бүсгүйээр Ц.Цогзолмаа

Эрчим хүчний салбарын манлайлагч бүсгүйгээр Д.Ганцэцэг

Нийтийн ахуй үйлчилгээний салбарын манлайлагч бүсгүйгээр Н.Загдсүрэн

Сургуулийн өмнөх боловсролын салбарын манлайлагч бүсгүйгээр Ч.Лхамаа нарыг тодрууллаа.

 

Нийт эмэгтэйчүүддээ Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийн хүргэе.

Leave a Reply